Нүдэнд харагддаггүй ч бидэнтэй зэрэгцэн оршдог нянгийн ертөнцөөр тэдэнтэй хамт аялах боломжийг энэхүү ном хүүхэд багачуудад олгож байна. Энэхүү номонд гар болон шүдээ яагаад угаадаг талаар хүүхдэд ойлгомжтой шинжлэх ухаанчаар тайлбарлажээ.
Нүдэнд харагддаггүй ч бидэнтэй зэрэгцэн оршдог нянгийн ертөнцөөр тэдэнтэй хамт аялах боломжийг энэхүү ном хүүхэд багачуудад олгож байна. Энэхүү номонд гар болон шүдээ яагаад угаадаг талаар хүүхдэд ойлгомжтой шинжлэх ухаанчаар тайлбарлажээ.
15’000
СагслахЯлгаатай байдлын тухай, дэлхий дээрх хүмүүс бусдаасаа өөр байдаг тухай өгүүлэх зурагт ном. Энэхүү ном нь зохиолоор дамжуулан ялгаатай байдлын тухай зөв ойлголт хүүхдэд өгөх, бусдын ялгаатай байдлыг ойлгодог хүн болж төлөвшихөд туслах юм.
Номыг зохиолын дагуу уншихаас гадна хайлтын ном хэлбэрээр бас уншиж болно. Үндсэн номоос гадна дасгалын ном дагалдах бөгөөд хүүхэд зохиолоос уншсан ойлголтоо бататгахын зэрэгцээ, даалгавар биелүүлнэ. Насны хувьд 3-10 насны хүүхдэд тохиромжтой.
50’000
Сагслах🙋🏽 ЮУ БИДНИЙГ ХҮН БОЛГОДОГ ВЭ
📖 Чи намайг юу гэдгийг тааж чадах уу? Би маш олон зуун жилийн турш аж төрж байна. Чи жаахан маамуу байхдаа намайг бараг мэддэггүй байсан. Харин одоо бол намайг толгой дотроосоо арчин хаяж ч чадахгүй. Дэлхий даяар олон мянган би байна. Бас зарим минь хурдацтай устаж үгүй болж байна. Би чамайг өнгөрсөн, одоо, ирээдүйтэй холбодог. Би хэн бэ? Би яагаад хүмүүст чухал вэ? Таагаарай.
• Хатуу хавтастай
• 20 хуудас, 40 өнгөт нүүртэй
• 21 х 28 см хэмжээтэй
• Албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт очиход бэлэн боллоо.
39’000
Сагслах🎂Мөрөөдөл гэдэг биелшгүй холын зүйл биш. Зүрх cэтгэлийг чинь гэрэлтүүлж, урагш тэмүүлэх хүч өгч, өдөр бүхэн хамт байх өөрийн мөрөөдлөө олоорой. Мөрөөдөл бүхэн өөр өөрийн өнгө, амттай. Олон зүйлийг туршиж, хүcэл мөрөөдлөө заавал олоод хичээн байж бүтээгээд, өнгөлөн чимэглэж явах cайхан. Дуртай зүйлээ олcон бол дурлан дурлан хийгээрэй. Шантрах үе олон бий. Зөндөө алдаа гаргаж мэднэ. Гэcэн ч мөрөөдөл чинь чамайг бүү орхиг хэмээн ерөөж энэхүү түүхийг өгүүллээ.
39’000
СагслахАмерикийн алдартай хүүхдийн номын зохиолч, зураач Эрик Карлын Гэдэс нь өлссөн авгалдай ном нь дэлхийн даяар 50 сая гаруй хувь борлогдож, 60 гаруй орны хэлээр орчуулагдсан бөгөөд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих гайхалтай бүтээлүүдийн нэг юм.
Хүүхдэд тоо тоолол, өнгө, хоол хүнсний нэрс, долоо хоногийн гаргууд, байгалийн мөчлөг зэргийг таниулахад тусална. Хуудас бүрдээ авгалдай идсэн мэт нүхэлсэн загвар нь хүүхдийн сонирхлыг татах бөгөөд бяцхан авгалдай үзэсгэлэнт эрвээхэй болох адал явдлаар хамтдаа аялаарай.
19’900
СагслахЭнэ бол амьтанд хайртай, сониуч бяцхан жаалуудад яг тохирох ном!
Муурын зулзагатай хамт фермээр, туулайтай хамт ойгоор сонирхолтой хайгуул хийж, хуудас бүрээс цухуйж буй зөөлөн чих, бас сүүл ямар амьтных болохыг таалгаарай. Дараа нь хамтдаа хуудсыг эргүүлж ямар амьтан болохыг харцгаая.
Хурц ирмэггүй, зөөлөн эсгий материалтай энэхүү ном таны бяцхан хүүхдэд аюулгүй бөгөөд өнгөлөг зураг чимэглэлүүд хүүхдийн сонирхлыг татаж, амьтдыг нэрлэж сурахад тусална.
19’900
СагслахПрофессор Браунстоуны эрдэнэс мэт цуглуулга дунд түүний хамгийн үнэ цэнэтэй зүйлс болох номын цуглуулга бий. Эртний өвөг дээдсийнх нь түүхээр дүүрэн тэрхүү цуглуулгад он цаг улирсан ч хуучирдаггүй зүрх зоригт тулалдагчид болон домог болсон баатруудын түүх оршино.
Артур ба алтан олс - адал явдлаас хойш олон жил өнгөрчээ. Артурын охин Марси аавыгаа дуурайсан ч болоосой... Аав нь Марсигийн адал явдал эрэлхийлэгч талыг нээн хэмээн дотроо сэтгээд Египт рүү домогт нэгэн номыг аваачихаар аялалд гарах болно. Харин сураг ажиггүй болоход нь Марси түүний араас ирэх ёстой. Марси айдсаа даван туулж аавыгаа аварч чадах болов уу?
49’000
СагслахГерман зохиолч, зураач Волф Эрлбрүхийн 2007 онд бичсэн эл ном үхэл, үхлийн дараах амьдралын тухай өгүүлэх бөгөөд анимэйшн, кино гэх мэт хувилбар нь хүртэл гарсан байдаг.
Үхэл гэгч нэгэнтэй "нөхөрлөж буй" нэгэн нугасны түүх эл номд гардаг. Тэд амьдралын талаар ярилцах бөгөөд үхлийн дараа юу болдог тухай ч хамт төсөөлнө.
Хүүхдэд танилцуулахад хүнд санагдах эл сэдвийг зурагт номоор дамжуулан хүүрнэж өгөн, ярилцаарай.
60’000
СагслахТаны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.
Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.
Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 7’000.