Даян дэлхийн уншигчдад хэдийнээ танил болcон Финландын “Мүүмин” цувралын анхны дэвтэр монгол хэлнээ тун удахгүй хэвлэгдэж, уншигчдын хүртээл болох гэж байна.
Финланд-Шведийн зохиолч, зураач, иллюстратор Туве Янссон “Мүүмин” цуврал болон комик номоороо дэлхий дахинаа алдартай. “Мүүмин” цувралын анхны ном болох “Мүүминүүд ба их үер” бүтээл нь 1945 онд Финландад хэвлэгдэн гарснаас хойш олон жил завсарласны эцэст 1991 онд дахин хэвлэгджээ.
Зохиолч Туве Янссоны сонирхол татам, хөгжилтэй бичвэр, усан будгийн чимэг зургуудтай энэхүү ном нь уншигч танд “Мүүмин” цувралын дүрүүдийг анхлан танилцуулах болно. Мүүминүүдийн аялалд нэгдэж, аав Мүүминийг хайж, аж төрөх дулаахан газрын эрэлд хамтдаа гарцгаая!
Орчуулагч: Базаррагчаагийн Дэлгэрмаа deegiigumuda
Редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа delgermaats
Гэрэн редакц, 2026 он