Би хөтөвчид бие засаж чадна!

Живх өмсөхгүй байх сайхан шүү!

Бөжинг дагаад хийвэл үнэхээр сонирхолтой. Бүтэлгүйтсэн ч зүгээр дээ, удахгүй сурчихна. Би засах амархан болно. Хөтөвчид өөрөө бие засаад сурчихвал тэмдэг авна шүү. Амжилт хүсье!

Амьтдын галт тэрэг (3 номтой цуврал)

Онгон байгаль: Адал явдлаар дүүрэн чиргүүл чирсэн машинд сууж Сафаригаар аялцгаая. Чиргүүл бүрдээ хөгтэй, хөгжилтэй түүх ачжээ. Клара матартай танилцаж, Энзо зааныг сэрүүцэхэд тусалж, барын бамбартай ширэнгээр зугаалцгаая!

Ферм: Адал явдлаар дүүрэн чиргүүл чирсэн тракторт сууцгаана уу. Чиргүүл бүрдээ хөгтэй, хөгжилтэй түүх ачжээ. Бяцхан хургын эрэлд гарч, Стелла хонинд сэрүүцэхэд тусалж, гурван дэггүй дэгдээхэйг харж асраарай!

Эвлүүлдэг гурван хэсгээс бүтэх тракторан ном танай гэр бүлийг уйдаахгүй гэж найдъя.

Соронзтой эвлүүлдэг зурагтай цуврал

1 НОМ + 3 ЭВЛҮҮЛДЭГ ЗУРАГ

  • Үлэг гүрвэл
  • Хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл
  • Амьтдын тухай мэдэж авцгаая! Анхлан уншиж сурч байгаа жаалууд маань хуудас эргүүлэх бүрдээ өөр өөр машин техниктэй танилцана. 
Дэлхийг тойрсон 80 хоног

Франц зохиолч Жюль Верн, Филеас Фогг хэмээх баян ноёны тухай өгүүлэх эл адал явдалт бүтээлээ 150 гаруй жилийн өмнө бичжээ. Эдүгээ ч уг бүтээл хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг татсан хэвээр байна. Уг зохиолыг хүүхдэд зориулж хялбаршуулав. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай тул багачуудын сонирхлыг улам илүү татна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

Ширэнгэн ойн адал явдал

Маугли хүүгийн адал явдлыг бид балчир уншигчдадаа зориулж хялбаршуулан найруулав. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай учир хүүхэд уйдахгүй зугаатай байна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

Парисын Дарь Эхийн Сүмийн бөгтөр

Францын зохиолч Виктор Хюго 1831 онд хүнийг гаднах төрх байдлаар нь ялгаж гадуурхахгүй байхыг уриалж уг бүтээлээ туурвисан гэдэг. Зохиолч бээр мөн Парисын дарь эхийн сүмийн гайхалтай хийц урыг хүмүүст зохиолоороо дамжуулан хүргэхийг зорьжээ. Квазимодо, Эсмеральда хоёрын түүхийг өгүүлэх эл бүтээлийг багачууддаа зориулж хялбаршуулав. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай учир хүүхэд уйдахгүй зугаатай байна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

Робингүүдийн адал явдал

Робингүүд бол Английн аман зохиолд зуу зуун жилийн турш амнаас ам дамжин яригдсаар ирсэн алдартай дүр билээ. Ховард Пайл уг аман зохиолын баатрын үйл хэргээс санаа авч энэхүү бүтээлээ 1883 онд туурвижээ. Уг зохиолыг багачууддаа зориулж хялбаршуулсан билээ. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай учир хүүхэд уйдахгүй зугаатай байна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

Миний анхны ном болон эвлүүлдэг зургийн багц: Өнгө

Өнгө-Хүүхдэд үндсэн өнгөнүүдээс авхуулаад хамгийн түрүүнд мэдвэл зохих өнгөнүүдийг нүдлүүлэхэд туслах анхны ном. Ном+Эвлүүлдэг зургийн багц болохоор хүүхэд номоо ч үзнэ, зургаа ч эвлүүлж тоглох давуу талтай.

Миний анхны ном болон эвлүүлдэг зургийн багц: Тоо

Хүүхдэд 1-10 хүртлэх тоог сонирхолтой аргаар таниулах анхны ном. Ном+Эвлүүлдэг зургийн багц болохоор хүүхэд номоо ч үзнэ, зургаа ч эвлүүлж тоглох давуу талтай.

Миний анхны ном болон эвлүүлдэг зургийн багц: Тээврийн хэрэгсэл

Тээврийн хэрэгсэл-Хүүхдэд хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг тээврийн хэрэгслийг таниулах анхны ном. Ном+Эвлүүлдэг зургийн багц болохоор хүүхэд номоо ч үзнэ, зургаа ч эвлүүлж тоглох давуу талтай.

Гайхамшгийн оронд

1-2-3-аа! Гайхамшигт энэ амьтдыг цуваандаа нийлүүлж чадах уу?

Энэ номд цувж эвлэрэх таван тусдаа хэсэг бий. Хоёр бяцхан гар чинь тэднийг ямар ч дарааллаар эвлүүлж болно. Цувралын бусад номын найзуудтай нийлүүлэн бүүр урт цуваа хийсэн ч болно шүү.

Гар хуруу, төсөөлөх чадвараа хөгжүүлэх ямар хөгжилтэй арга вэ?

Үлэг гүрвэл

1-2-3-аа! Энэ олон үлэг гүрвэлийг цуваандаа нийлүүлж чадах уу?

Энэ номд цувж эвлэрэх таван тусдаа хэсэг бий. Хоёр бяцхан гар чинь тэднийг ямар ч дарааллаар эвлүүлж болно. Цувралын бусад номын найзуудтай нийлүүлэн бүүр урт цуваа хийсэн ч болно шүү.

Гар хуруу, төсөөлөх чадвараа хөгжүүлэх ямар хөгжилтэй арга вэ?

Ферм дээр

1-2-3-аа! Фермийн энэ амьтдыг цуваандаа нийлүүлж чадах уу?

Энэ номд цувж эвлэрэх таван тусдаа хэсэг бий. Хоёр бяцхан гар чинь тэднийг ямар ч дарааллаар эвлүүлж болно. Цувралын бусад номын найзуудтай нийлүүлэн бүүр урт цуваа хийсэн ч болно шүү.

Гар хуруу, төсөөлөх чадвараа хөгжүүлэх ямар хөгжилтэй арга вэ?

Байгальд

1-2-3-аа! Өхөөрдөм энэ амьтдыг цуваандаа нийлүүлж чадах уу?

Энэ номд цувж эвлэрэх таван тусдаа хэсэг бий. Хоёр бяцхан гар чинь тэднийг ямар ч дарааллаар эвлүүлж болно. Цувралын бусад номын найзуудтай нийлүүлэн бүүр урт цуваа хийсэн ч болно шүү.

Гар хуруу, төсөөлөх чадвараа хөгжүүлэх ямар хөгжилтэй арга вэ?

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 7’000.