Хүүхдийн утга зохиолын дэлхийн хамгийн том шагнал болох Ханс Кристиан Андерсений шагналд нэр дэвшиж байсан, хятадын хүүхдийн шилдэг зохиолчдын нэг болох Ян Хун Инийн “Инээдэг муурын өдрийн тэмдэглэл”
цувралын эхний дугаар болох “Асрагч нохойн муу санаа” номыг толилуулж байна.
“Асрагч нохойн муу санаа” ном нь бодит хоёр нохойн дүр дээр үндэслэн бичсэн сонирхолтой бөгөөд адал явдалтай түүхийг өгүүлнэ. Энэхүү түүхийн гол зангилаа болох хоёр нохойн ээдрээтэй нөхөрлөлийн талаар, тус харилцааны
гэрч болсон инээдэг муурын өдрийн тэмдэглэлээс хүүхэд та бүхэн амтархан уншаарай.
...Өвлийн тэр нэгэн өдөр Номин нуур цэцэрлэгт хүрээлэнд жихүүн хүйтэн байв. Цэцэрлэгт хоёр нохой гарч ирснээр далд явуулга, хорон санаа бүхий үйл явдлын эхлэл тавигдана. Асрагч нохой өөрийн үй зайгүй дотно найз
болох хоньч нохойг яагаад заавал хорлох гэсэн юм бол? Дү Жэнзи охины инээдэг муур, түүний найз хав нохой тэр нэгэн өвлийг урьдчилан таахын аргагүй олон үйл явдлаар дүүрэн өнгөрүүлэв.
“Инээдэг муурын өдрийн тэмдэглэл” цуврал нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн алтан шагнал, Хятадын шилдэг номын шагнал мөн Бүх Хятадын хамгийн шилдэг хүүхдийн утга зохиолын номын шагналыг
гурав дараалан хүртсэн юм. “Асрагч нохойн муу санаа” ном нь дэлхийн олон оронд хэвлэгдэн гарсан бөгөөд Хятадын төдийгүй дэлхийн бусад олон улс орны хүүхдүүдийн хайртай номуудын нэг юм.
Бага болон дунд ангийн сурагчдад зориулсан. Мөн нохой, муур зэрэг амьтдыг хайрладаг аль ч насны хүн уншихад ихээхэн сонирхолтой бөгөөд ёс зүйн сургамжтай ном билээ.



















