Удвал цэцэгт хүүхэлдэй

Удвал цэцэгт хүүхэлдэй

Product information

23’000

Description

Хүүхдийн утга зохиолын дэлхийн хамгийн том шагнал болох Ханс Кристиан Андерсений шагналтан Хятадын хүүхдийн алдарт зохиолч Цао Вэньшуань “Удвал цэцэгт хүүхэлдэй” хэмээх энэхүү номдоо даавуун хүүхэлдэй
урлан амьдардаг нэгэн бүсгүйн тухай энгийн бөгөөд сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлнэ.

Нэгэн жижигхэн бөгөөд үзэсгэлэнтэй хотхонд амьдардаг бүсгүй өглөөнөөс орой хүртэл, эргэх дөрвөн улирлын турш, залуу наснаас хөгшин буурал болтлоо даавуугаар хүүхэлдэй урлан амьдардаг байв. Тэрээр өөрийн бүхий л амьдралаа энэхүү сайхан үйл бүтээх ажилд хэрхэн зориулж, өөрийн амьдардаг хотынхоо иргэд, хүүхэд багачуудад аз жаргал, баяр баясгалан өгч байгаа тухай энэ номд гарна.

Энэхүү бүтээл нь өөрийн уламжилж ирсэн түүх, онцлогтоо түшиглэн хөдөлмөрч, тууштай бүтээлч байдлаар олон түмэнд хэрэгтэй сайхан зүйлийг хэрхэн бүтээж болох тухай өгүүлснээрээ хүүхдүүдээс гадна ямар ч насны хүмүүс уншихад сэтгэл хөдлөм мөн урам өгөх ном билээ.

“Удвал цэцэгт хүүхэлдэй” нь Хятадын төдийгүй дэлхийн бусад олон улс орны хүүхдүүдийн хайртай номуудын нэг юм. Цэцэрлэгийн болон бага ангийн сурагчдад зориулсан. Мөн бүтээлч, хөдөлмөрч байдлаа урмаар тэтгэж хөгжих хүсэлтэй аль ч насны хүн унших боломжтойгоороо онцлог ном юм. 

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 7’000.