Ялгаатай байдлын тухай, дэлхий дээрх хүмүүс бусдаасаа өөр байдаг тухай өгүүлэх зурагт ном. Энэхүү ном нь зохиолоор дамжуулан ялгаатай байдлын тухай зөв ойлголт хүүхдэд өгөх, бусдын ялгаатай байдлыг ойлгодог хүн болж төлөвшихөд туслах юм.
Номыг зохиолын дагуу уншихаас гадна хайлтын ном хэлбэрээр бас уншиж болно. Үндсэн номоос гадна дасгалын ном дагалдах бөгөөд хүүхэд зохиолоос уншсан ойлголтоо бататгахын зэрэгцээ, даалгавар биелүүлнэ. Насны хувьд 3-10 насны хүүхдэд тохиромжтой.