"ХҮНИЙ ЭРХИЙН ЦАГААН ТОЛГОЙ" тун удахгүй
Хүний эрх хамгаалагч, зохиолч Б.Болорсайхан, Гэрэн зурагт номын редакцын зураач Э.Мишээл нар Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан хамтран бүтээсэн цоо шинэ зурагт хүүхдийн номоо өлгийдөн авлаа. Тэд хүүхдийн нүдээр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дүрслэн үзүүлжээ.
…Сансар огторгуйд орших дэлхий хэмээх өчүүхэн цэнхэр цэг мэт гараг дээр хөх шувуу тив бүсээр аялахдаа шинэ цагаан толгой уншигчтай хамт танилцан, сурах болно. Түүний аялал хаана хүрч өндөрлөхийг хамтдаа олж мэдээрэй…
6+ насныханд зориулсан (хүсвэл нас харгалзахгүй унших бүрэн боломжтойшүү)
Хатуу хавтастай
43 хуудас 86 өнгөт нүүртэй
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 6 хэлээрх товч тайлбартай
Дөрвөлжин форматтай, 20.5 х 20.5 см хэмжээтэй ном.
Ном Гэрэн дэлгүүрт 8 сарын 15-аас байршин, худалдаалагдаж эхэлнэ.
Бүгдээрээ хамтдаа хүний эрхийн цагаан толгойг сурцгаая!