Арслангийн хэнэггүй зан, хөгжилтэй түүхээр дамжуулан ариун цэвэр сахихын ач холбогдлыг хүүхдэд ойлгуулж, өдөр тутмын зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд туслах болно.
Цэвэрч байж, өөртөө анхаарал тавихын үнэ цэнийг энэ номын тусламжтай таньж мэдээрэй.
Арслангийн хэнэггүй зан, хөгжилтэй түүхээр дамжуулан ариун цэвэр сахихын ач холбогдлыг хүүхдэд ойлгуулж, өдөр тутмын зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд туслах болно.
Цэвэрч байж, өөртөө анхаарал тавихын үнэ цэнийг энэ номын тусламжтай таньж мэдээрэй.
26’000
СагслахЭнэ ном бага насны хүүхдэд бэлгийн боловсролын анхны мэдлэгийг олгох, охид, хөвгүүдийн биеийн ялгаа, онцлогийг энгийн ойлгомжтой байдлаар таниулахад туслах болно.
26’000
СагслахТуулайн гэр бүлийн хөгжилтэй, сургамжтай түүхээр дамжуулан эрт унтаж, эрт босохын ач холбогдол, тоглох зөв цагийн талаар хүүхдэд ойлгуулж, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд туслах ном.
Хүүхдийнхээ бие бялдар, эрүүл өсөлт хөгжлийг дэмжээрэй.
26’000
СагслахЗөрүүд нугас, уйланхай туулай, ууртай бамбаруушны түүхээр дамжуулан хүүхдэд сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж, уйлахгүйгээр хүсэл, бодлоо үгээр илэрхийлж сурахад туслах, хэл ярианы хөгжлийг дэмжих ном.
26’000
СагслахЭнэ номд эрхэмсэг Куку гүнж болон ханхүү нарын сонирхолтой үйл явдлаар дамжуулан хүүхдэд зөв харилцаа, эелдэг үг хэллэгийг танилцуулах болно.
Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжиж, муухай үг хэлэхгүй, буруу аашлахгүйгээр өөрийн бодол, мэдрэмж, хүслээ зөв илэрхийлэхэд туслах ном.
26’000
СагслахЭнэхүү цуврал нь 0-7 насны хүүхдүүдэд зориулсан хүмүүжил, зөв дадал хэвшлийг үлгэрээр дамжуулан ойлгуулах болно. Өхөөрдөм зураглал, сонирхолтой өгүүлэмжтэй тул хүүхэд сонирхон сонсож, эцэг эх асран хамгаалагчтайгаа хамтдаа ярилцах боломжтой.
Хайрцагтаа нийт 5 үлгэртэй:
130’000
Сагслах(Дууссан)
Бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийг дэмжих агуулга бүхий бодит дүрслэлтэй, "Зөв үйл" зурагт номтой танилцана уу.
Бяцхан гараараа хөгжилтэй, халамжтай үйл хийхэд уриалан дуудаж, бусдыг цохих хэзээд буруу зүйл гэдгийг ойлгоход тустай.
12’900
ДууссанЭрт урьдын цагт сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад цаг дөнгөж эхлэж байхад, цахилдаг дөнгөж хөхөрч байхад өвөг дээдэс маань он тооллыг арван хоёр амьтаны нэрээр нэрлэх болж гэнэ.
Бидний ертөнцөд үлгэр домгийн арвин их цуглуулгыг өвлүүлэн үлдээсэн Ханс Кристиан Андерсен хэмээх агуу үлгэрч байдгийн адил шидтэний ертөнцийн Андерсен бол Туульч Бийдл билээ. Харри Поттер ба Үхлийн шүтээн номд Дамблдор нас барахаасаа өмнө эд хөрөнгөө хүмүүст гэрээслэн үлдээсэн юм. Энэ үед Хермиони Грейнжерт өөрийн “Туульч Бийдлийн үлгэрүүд” номоо үлдээдэг. Харин Хермиони, Харри, Рон гуравт энэ номоос олон нууцыг олж тайлан, эцэст нь харанхуйн эзнийг ялж чаддаг. Уншигч та Харри Поттерын ертөнцийн ид шидийн олон хууль, үлгэр домгийг энэ номоос мэдэж авах боломжтой.
Мөн энэхүү номыг Хермиони Грэйнжер эртний Рун бичгээс орчуулж, профессор Альбус Дамблдорын бичсэн тэмдэглэлийг Хогвартсын архивын зөвшөөрлөөр хавсаргаж оруулсан болно.
16’900
СагслахЖангар хүүхдийн номын редакц 'Дэлхийн шилдэг үлгэрүүд' цувралын хүрээнд 'Маршакийн үлгэрүүд'-ийг эх хэлнээс нь орчуулан, зураг дизайныг нь бүрэн шинэчлэн уншигч хүүхдүүддээ өргөн барьж байна. Түүний үлгэрүүдийг олон үндэстний үе үеийн хүүхэд багачууд амтархан уншдаг билээ. Энэ номонд Муурын байшин, Борогчин тахиа ба нугасны арван дэгдээхий, Арван хоёр сар, Тэнэг бяцхан хулганы үлгэр, Бяцхан цамхаг гэсэн нийт 5 үлгэр багтсан байна.
19’900
Сагслах'Эрэлхэг тугалган цэрэг', 'Хааны шинэ хувцас', 'Нугасны муухай дэгдээхий' зэрэг олон гайхамшигт үлгэрээрээ дэлхий дахины бяцхан уншигчдын хэзээний танил болсон нэрт зохиолч, яруу найрагч Х.К.Андерсений үлгэрүүдийг Жангар хүүхдийн номын редакцаас монгол хэлнээ орчуулан уншигч хүүхдүүддээ 'Дэлхийн шилдэг үлгэрүүд' цувралын хүрээнд эрхлэн гаргаж байна. Түүний үлгэрүүд гайхамшигтай уран сэтгэмж, яруу дүрслэлтэй бөгөөд бодит амьдралын үнэн тусгал болж чадсан тул хичнээн уншсан ч уйдахын аргагүй байдаг билээ. Энэ номонд Шидэт хэт, Гахай маллагч, Хааны шинэ хувцас, Эмзэгхэн гүнжийн үлгэр, Шүдэнз зардаг охин зэрэг нийт 8 үлгэр багтсан байна.
19’900
СагслахЖангар хүүхдийн номын редакцаас хүүхэд багачууд та бүхэндээ Германы алдарт зохиолч ах дүү Гримм (Жакоб Гримм, Вилгельм Гримм)-ийн “Ойн гурван бяцхан эр”, ”Чоно ба долоон ишиг”, “Эрхийн чинээ хүү”,“Улаан малгайт”, “Хэнзель, Гретель хоёр”, “Гаргүй охин”, “Бремений хөгжимчид”, “Аз жаргалд умбасан Ханс хүү” хэмээх үлгэрүүдийг толилуулж байна. Эдгээр үлгэрүүд нь одоо ч хүн төрөлхтний хамгийн сонсох, унших дуртай үлгэрүүд хэвээр байгаа билээ.
19’900
СагслахМонгол ардын үлгэр нь уран яруу хэллэг, хурц тод дүрслэлээрээ бусад орны үлгэрүүдээс ялгарахаас гадна хүүхдийн хийсвэрлэн бодох сэтгэлгээг хөгжүүлж, тэдний сэтгэл зүйг зөв төлөвшихөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Монсудар хэвлэлийн газар, Жангар хүүхдийн номын редакц та бүхэндээ 'Монгол ардын шилдэг үлгэрүүд'-ээ хүргэж байна. Бидний аав ээж, эмээ өвөө бүгд эдгээр үлгэрүүдийг сонсож, үр ачдаа ярьж өгсөөр өнөөг хүрсэн байдаг. Үлгэр сонсох дуртай хүүхэд номонд хайртай болдог бөгөөд ном уншдаг хүүхэд хүнийг хайрлах, өрөвдөх, нинжин сэтгэлтэй болж өсдөг билээ.
19’900
СагслахХожад нэг хөрш байж. Тэд дундаа нэг цэцэрлэгтэй юмсанжээ. Тийм болохоор хөрш нь Хожагийнд хэн ирсэн, хэн явсныг андахгүй сайн мэддэг байв. Хожа хармч хөршөө хэрхэн мадалсныг энэхүү үлгэрээс уншаарай...
9’500
СагслахЭнэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. Хүүхэд насны сайхан дурсамжийг номтой хамт бүтээцгээе...
42’900
СагслахЭнэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно.
42’900
СагслахОрой бүр жаалхан үрдээ нэг минутыг зориулахад туслах нандин бүтээл. Гэр бүлдээ, өхөөрдөм хүүдээ, охиндоо үдэш бүр уншиж өгөх зугаатай түүхүүд таныг болон бяцхан үрийг тань хүлээж байна. Анаашны тугал Ноло, хурга Бабур, Бон зулзаган үлэг гүрвэл, усны үхрийн тугал Хоопла, зогой Слай, ихэр унага Зиг, Заг зэрэг амьтадтай бүтэн жилийг зугаатай, хөгжилтэй өнгөрөөгөөрэй. *Гэрэлт цох* арлын эдгээр найзуудын тухай адал явдал, нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан хайрлам түүхүүд танай гэр бүлийг 1 сарын 1-нээс авхуулаад 12 сарын 31 хүртэл огтхон ч уйдаахгүй гэдгийг хэлье.
39’000
Сагслах(Дууссан)
Найз нөхдийн нандин холбоо, бие биедээ туслахын сайхныг балчир хүүхдүүдэд ойлгуулах 10 үлгэрийг таны урд дэлгэе. Ойн амьтадын дүрээр үлгэр бүр өмнө тань амилна. Хайрлам түүхүүдийг өхөөрдөм хүүхдүүддээ ярьж өгөөрэй. Хамгаас сайхан цаг хугацааг танай гэр бүлд бэлэглэнэ гэдэгт бид итгэлтэй байна.
39’000
Дууссан(Дууссан)
Хүмүүний оюунлаг амьдралын эх үндэс чухамдаа хүүхэд ахуй насанд л тавигдах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй хүн өнөөдөр нэгээхэн ч үгүй билээ. Энэ удаад Монсудар хэвлэлийн газрын залуус, ТОМ ХҮН танд 365 үдшийг ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТДАА уншиж, хамтдаа мөрөөдөж, хүүхдийнхээ оюун ухааны өсөлт хөгжилтөд анхаарахад тань дэм болох зорилгоор энэ номыг гаргаж байна. Таны халуун дулаан хайрыг мэдрэн байж, танин мэдэхүй, уран сэтгэмж, домог, ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦӨӨР тантай хамт АЯЛАХ үрийнхээ баяр баясгалан гэрэлтсэн нүдийг нь олж харахаас илүү АЗ ЖАРГАЛ бий гэж үү.
49’900
ДууссанХүүхэд насандаа эргэж очихыг хүсдэг хүмүүс хэр олон байдаг бол? Энэ тууж бол хүүхэд насандаа очих тасалбар юм. Энэ тасалбарыг аваад түр зуурхан ч гэсэн очоод ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Нөгөөтээгүүр таны дотор байдаг бяцхан хүүхэд сэрэх ч юм билүү?... "Зохиолч Дашийн Оюунчимэг Өнчин цагаан ботго хэмээх орчин цагийн туужаа бичжээ" гэсэн мэдээг дуулаад та нар лав баярлаж суугаа даа. Ножо паблишинг энэ сайхан бүтээлийг эрхлэн гаргах эрхийг авсандаа туйлын их баярлаж бас талархаж байгаа...
25’000
СагслахЦөл болсон улаан гаргийн охин тэнгэрт байгаа гарагт очихыг мөрөөднө. Учир нь тэнгэрийн тэрхүү гараг нь ус, ургамал, агаартай диваажин мэт гараг юм. Гэхдээ охин төрөлх гаргаасаа зугтахыг хүсээгүй. Харин тэрхүү тэнгэрийн гаргаас сурсан эрдмээ ашиглан өөрийн улаан гаргаа аврах мөрөөдөл түүнд бий. Харин Марс охин энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн айдсаа даван гарах шаардлагатай.
29’900
Сагслах(Дууссан)
... Хүсэн хүлээсэн өдөр нь ирж, бяцхан Серена арван таван нас хүрэв. Хаан эцэг нь түүнд гялалзсан хув, улаан сувдан сондор бэлэглээд “Энхрий хонгорхой Серена минь, бид бол гүн хөх далайн хүмүүс. Харин хуурай газар бол бидний эх нутаг биш. Тиймээс хүн төрөлхтнийг чи зөвхөн холоос ажиглах хэрэгтэй шүү” хэмээн захижээ...
12’900
ДууссанТаны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.
Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.
Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 7’000.