Шинэ орчин гэдэг томчууд бидний хувьд сэтгэл хөдөлгөм санагдаж болох ч хүүхдийн хувьд мэдэхгүй, танихгүй, харь зүйлстэй нүүр тулах нь тэдний сэтгэл санааг сорьсон том даваа байх тохиолдол бий.
Тэгвэл энэ номд Сэнжи гэх хүү гэр бүлийн хамт шинэ байшинд нүүж ирнэ. Төдийлөн дасаж өгөхгүй, найз ч байхгүй Сэнжи өөрийн өрөөндөө хэвтэж байтал модон хана дотроос нь хачин сонин амьтад үсрэн гарч ирдэг. Тэд Сэнжид хэрхэн шинэ орчинд дасахад нь тусалж, хань болдогийг номоосоо олж мэдээрэй.